Төрийн банк нээлттэй хувьцаат компани болох танилцуулгаа өгчээ
ТОП-5 банкны нэг болох Төрийн банк бусдыгаа манлайлан нээлттэй хувьцаат компани болох бэлтгэлээ базааж, өчигдөр буюу 6-р сарын 30-нд эрх бүхий гурван байгууллага болох Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржид үнэт цаасны танилцуулга өгсөн байна.
Хуулийн хүрээнд тус гурван байгууллагаас зөвшөөрөл гарсны дараа нээлттэй хувьцаат компани болох эрх нь нээгдэх юм.