Ардчилсан намын удирдлагууд 21 аймаг 330 сум, 9 дүүргийн намын болон ХЭГ-ын дарга нартай цахим уулзалт хийлээ
Өнөөдөр /2022.07.01/ Ардчилсан намын удирдлагууд 21 аймаг, 330 сум, 9 дүүргийн намын болон ХЭГ-ын дарга нартай цахим уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар намын гишүүдийн дунд явуулж буй санал асуулгын тухай хэлэлцэж санал солилцов. Мөн маргааш буюу 07 дугаар сарын 02-ны өдөр Иргэн С.Эрдэнийн зүгээс зохион байгуулах Их хуралд Ардчилсан намын гишүүд оролцохгүй болохоо цахим хурлын үеэр албан ёсоор мэдэгдлээ. Уулзалтад, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал, УИХ-ын гишүүн асан Я.Санжмятав, ҮБХ-ны гишүүн П.Нүрзэд, Намын байгуулалтын газрын дарга Ж.Өнөржаргал, Улс төр, бодлогын газрын дарга Д.Бат-Од болон Ардчилсан намын анхан, дунд шатны намын удирдлагууд тус тус оролцлоо.
#Ардчилсан_цахим_уулзалт
#Ардчилсан_цахим_уулзалт