Наадмаар 117 мянган автомашин орон нутагт зорчжээ

-Багахангай дүүргийн Хоолтын нэвтрэх цэгээр 13,796 автомашин
-Сонгинохайрхан дүүргийн Эмээлтийн нэвтрэх цэгээр 69,675 автомашин
-Налайх дүүргийн Налайхын нэвтрэх цэгээр 14,124 автомашин,
-Хан-Уул дүүргийн Түргэний гүүрийн нэвтрэх цэгээр 14,115 автомашин тус тус гарчээ.
2022 оны долдугаар сарын 9-17-ны хооронд буюу амралтын ес хоногийн хугацаанд нийт 117,710 автомашин хөдөө орон нутгийн чиглэлд зорчиж нэг автомашинд 4-6 ам бүлтэй нэг машин зорчсон гэж тооцоолоход 670,270 орчим иргэн дотоодод аялажээ.