Хүчтэй шороон шуурганаар 19 өрхийн гэр нуржээ
Дорноговь аймгийн Хөвсгөл, Хатанбулаг суманд өчигдөр 14:00 цагийн орчим 16-18м/сек түр зуурын хүчтэй шороон шуурганаар олон тооны гэр нурж, мөндөрт хоёр автомашины шил хагарсан байна.
Онцгой байдлын газраас мэдээлээснээр хүчтэй шуурганд Хөвсгөл сум дахь Хилийн дугаар ангийн заставын 5 ханатай дөрвөн гэр болон Хатанбулаг сумын 15 өрхийн гэр нурж эвдэрсэн байна.
Өчигдөр Увс аймгийн Улаангомд 17-18 цагийн хооронд усархаг аадар бороо орсны улмаас нэг айлын байшин уруйн үерийн усанд автжээ.