Өчигдөр Хөвсгөл, Өмнөговь аймагт газар хөдөлжээ

Мөн өнөөдөр өглөөний 04:14 цагт Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Долоон-Уул” гэдэг газар 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлжээ. Иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн боловч мөн хохирол учраагүй аж.
Түүнчлэн Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Өтгөн багийн “Нарийн заг” гэдэг газар өнөөдөр 05:00 цагт газар 3.6 магнитудын хүчтэй хөдөлжээ.