Экс Ерөнхийлөгч Х.Баттулга “Стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалт” сэдвээр КАС-ын төгсөгчдөд илтгэл тавилаа

   Ардчилсан нийгмийн хөгжилд залуучуудын улс төр, нийгмийн идэвхтэй оролцоо шууд хамааралтай байдаг. Иймд Ардчилсан нийгмийг хамгаалж, хөгжүүлэх хүсэлтэй залуу үеийн төлөөллийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд “Конрад Аденаур сан”-аас жил бүр тэтгэлэгт хөтөлбөр зарладаг.
Тус хөтөлбөр 2016 оноос эхэлсэн төдийгүй өнөөдрийг хүртэл 500 гаруй төгсөгчтэй болжээ.
Хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, Улс төрийн манлайлагч залуучуудыг бэлтгэх, эмэгтэйчүүдийг дэмжих, сэтгүүлчдийг магистрт бэлтгэх гэх мэт тэтгэлгүүдийг олгодог байна.Хөтөлбөрт хамрагдсан залуучууд цаашид улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл, урлаг болон Улс эх орондоо тулгамдаж байгаа бусад салбаруудад хариуцлага хүлээх чадвартай боловсон хүчин болж бэлтгэгддэг байна. Тус хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Монгол Улсын тав дахь ерөнхийлөгч Х.Баттулга Алсын хараа: “Стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын тухай” илтгэл тавилаа.скачать dle 12.0

Холбоотой мэдээ