Эрээн хот хөл хориог хэсэгчилсэн байдлаар цуцалж, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээж эхэллээ

Дээрх шийдвэртэй холбоотойгоор Эрээн хотын Шуурхай штабаас зохион байгуулалтын дараах арга хэмжээг авахаар болжээ.
Хотоос гарах иргэд 48 цагийн ПСР шинжилгээ хийлгэж нэвтрэх
Өндөр эрсдэлтэй бүсээс ирж буй иргэд долоо хоног нэгдсэн тусгаарлалтад байх
Дунд эрсдэлтэй бүсээс ирсэн иргэд долоо хоног гэрийн тусгаарлалтад байх
Бусад газраас ирсэн иргэд оршин суугаа газраа гурав хоногт хоёр удаагийн шинжилгээ хийлгэсний дараа гарах,
Хотын бусад олон нийтийн үйлчилгээний газруудыг Шуурхай штабын шийдвэр гартал түр хугацаагаар нээхгүй байх