БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотоос 55 иргэнээ татан авч байна

Улсын онцгой комиссын 17 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотоос 55 монгол иргэнийг Замын-Үүд боомтоор хил нэвтрүүлж байна.
Энэ иргэдийн 26 нь эрэгтэй, 29 нь эмэгтэй юм байна. Тухайлбал, 0-5 насны хүүхэд 5, 5-18 насны 2, 18-30 насны 19, 30-45 насны 19, 50-иас дээш насны 8, өндөр настан, жирэмсэн тус бүр 1 хүн байна. Ийнхүү гуравдагч орон, БНХАУ-ын бусад муж, хотоос ирсэн болон Эрээн хотод байсан иргэдийг 14 хоног тусгаарлаж, урьдчилан сэргийлэх үзлэгт тухай бүр нь хамруулсан.
Иргэдийг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.



скачать dle 12.0

Холбоотой мэдээ