Засгийн газар хуралдаж байна

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж буй бөгөөд ирэх оны төсвийн төслийг хэлэлцэх аж.
Мөн Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зарим арга хэмжээний талаар, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн бүртгэл, элсэлттэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн үйл ажиллагааны дүнгийн талаар зэрэг 14 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байгаа аж.