Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо агаарын бохирдлын эсрэг шуурхай штаб байгуулж ажиллана

Нийслэлд 197 мянган өрх сайжруулсан түлш түлж байна. Тэдгээрийн 80,758 нь стандартын бус, гэмтэлтэй зуухтай гэсэн статистик гарчээ. Үүнээс шалтгаалж галлагааны үеэр хүний амь нас, эрүүл мэнд эрсдэх аюул гарч болзошгүй учраас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг тусламж шаардлагатай өрхүүдийн зуухыг засварлах, янданг хөөлөх ажлуудыг хийж байгаа талаар “Хэрэглэгчдэд үйлчлэх албаны хяналтын нэгдсэн төв”-өөс мэдээллээ. Мөн 44 мянган өрх угаарын хий мэдрэгчгүй байгаа нь болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх шаардлагатайг харуулж байна.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос Шуурхай штаб байгуулан ажиллана. Тус штаб нь агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнүүдийг нэн даруй хэлэлцэж, шийдлүүдээ яаралтай хэрэгжүүлэхийг ЗГХЭГ-ын дарга үүрэг болголоо.