УИХ-ын дарга Г.Занданшатар улсынхаа нэрийг БУРУУ бичиж андуурав
Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентопын урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа.
Тэрбээр өчигдөр өөрийн цахим хуудаснаа "Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп, Үндсэн Хуулийн Цэцийн дарга Зүхтү Арслан болон бусад гишүүдийн хамт Турк Улсын Үндсэн хуулийн шүүхийн шинэ гишүүний тангараг өргөх ёслолд хүндэт зочноор уригдан оролцлоо" гэх тайлбартайгаар зураг оруулахдаа Улсынхаа нэрийг "МАРТАЖ" орхижээ.
1992 онд шинэ Үндсэн хууль батлагдснаас хойш Монгол Улс болсон түүхтэй бөгөөд эрхэм хурлын дарга Г.Занданшатар БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛС хэмээн зургандаа "тунхаглав.
Монгол Улсын их хурлын дарга улсаа ингэж АНДУУРАХ гэж...
Эх сурвалж: Төр.мн