Н.Удаанжаргал "ЦЭВЭР" хөдөлмөрийн баатар уу, нүүрсний "МАФИ"-ийн баатар уу?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хавар нүүрсний экспортоос тонн тутамд 60-70 ам.доллар “ЦАВЧСАН” нүүрсний бүлэглэлүүдтэй тэмцэхээ зарласан. Мөн энэхүү хэргийн ард томоохон улстөрчид нуугдаж буйг зарлахдаа УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг онцолж байв.
Тэгвэл хууль хяналтынхан нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан зарим албан тушаалтныг шалгаж эхэлсэн. Үүний нэг нь "Тавантолгойн төмөр зам" компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал юм. Н.Удаанжаргалыг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүн гэдэг. Жишээлбэл, Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа буюу 2021 оны зургадугаар сард түүнийг “Хөдөлмөрийн баатар” болгож байв. Түүнчлэн, тухайн үеийн УИХ-ын дэд дарга, одоогийн ХНХ-ын сайд Т.Аюурсайхантай "НЭГ БАГ" гэгддэг.
Тэгвэл энэ сарын 16-наас түүний хамаарал бүхий обьект, үл хөдлөх хөрөнгүүдэд шалгалт хийж эхэлсэн билээ. Түүнийг нүүрсний бүлэглэл болон төмөр замтай холбоотой асуудлаар шалгаж буй.
Нүүрсний хулгайн хэргээр “Хөдөлмөрийн баатар” болж байв уу ч гэх яриа олны дунд тархаад байгаа юм. Уг нь цол хүртэх үед нь түмэн олон тун чиг ам сайтай байсан. Мөн тэрбээр 2019 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Нутгийн зөвлөлийн шинэ жилийн арга хэмжээний үеэр иргэн Л.Ганхөлөгийг зодсон гэх хэрэг нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгагдаж байсан юм.
Эх сурвалж: Төр.мн