Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн мэдээгүйжүүлгийн төрөлжсөн мэргэшлийн эмч Хөвсгөл аймагт ажиллалаа

Тус эмнэлэг энэ үйл ажиллагааны хүрээнд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний төрөлжсөн мэргэшлийн эмчийг 11 дүгээр сарын 14-өөс 12 дугаар сарын 14-ны өдрүүдэд орон нутгийн эмнэлэгт сэлгэн ажиллууллаа.
Дээрх мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч Хөвсгөл аймагт сэлгэн ажиллах томилолтын хугацаандаа нийт 78 иргэнд мэдээгүйжүүлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсний 13 нь хүүхдийн, 15 нь эх барих эмэгтэйчүүдийн, 20 нь гэмтлийн мэс заслын, 30 нь ерөнхий мэс заслын үеийн мэдээгүйжүүлэг хийсэн.
Мөн долоон иргэнд эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээ үзүүлж, алслагдсан 2 суманд алсын дуудлаганд дуудагдаж, эх барихийн мэдээгүйжүүлэгийн тусламж үйлчилгээг үзүүлсэний зэрэгцээ орон нутгийн иргэд үйлчлүүлэгчдэд хамтарсан үзлэг оношилгоо, эмчилгээ хийж, эрүүл мэндтэй холбоотой тулгамдсан асуудлыг газар дээр нь хамтран шийдвэрлэж, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь чадавхижуулах, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, дэмжлэгт удирдлагаар хангах үйл ажиллагааг хэрэгжүүлээд харьж ирлээ.