Б.Батцэцэг: Халимагийн иргэн Монголд 6 хоноод, өөрийн хүсэлтээр өнөөдөр буцсан
Халимаг улсын иргэн Монгол Улсаас орогнол хүссэн асуудлаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл өглөө. Тэрбээр,
Тухайн иргэн нь өнгөрсөн сарын 23-нд "Хүннү эйр" компанийн онгоцоор ирээд, хилийн зурваст 6 хоносон. Гэвч өөрийн хүсэлтээр өнөөдөр /2023.03.01/ 12:45 цагт Монгол Улсаас гарсан бөгөөд аль улс руу явсныг мэдээлэх боломжгүй.
Мөн манай төрийн байгууллагууд хуулийн дагуу ажилласан бөгөөд улсын хилээр оруулах ямар ч үндэслэл байхгүй" гэсэн юм.