Ч.Маралмаагийн жолоодох эрхийг 3 жилээр, зорчих эрхийг 2 жилээр хасав

Урсгал сөрөн хоёр хүүхэд гэмтээж, долоон машин мөргөсөн иргэн Ч.Маралмаагийн гэм бурууг шүүх хурал хойшилсон тухай бид мэдээлсэн. Тэгвэл шүүх хурлыг үргэлжлүүлэхээр болж, шийдвэрээ гаргажээ. Тодруулбал,
Анхан шатны шүүхээс түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах шийтгэл ногдуулав.
Эргэн сануулахад, 2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрөн явган зорчигч 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулж, долоон автомашин мөргөсөн осол гаргасан юм.

скачать dle 12.0

Холбоотой мэдээ