Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад зургаан жилийн хорих ял оноолоо
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан гуравдахь өдрөө үргэлжилж, түүнд зургаан жил хорих ял оноолоо. Шүүх түүнийг өөртөө болон бусдад давуу байдал бий болгож гэмт хэрэг хамтран үйлдсэн гэж үзэн зургаан жил нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасах, зургаан жил хорих ял оноосон байна. Мөн шүүгдэгч Б.Отгонбаатарт түүнтэй адил ял оноолоо.Харин Д.Түвшинжаргалын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, таван жил хорих ял оноолоо. Түүнчлэн Д.Ганбатын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, гурван жил хорих ял оноож байгааг шүүгч танилцууллаа.