Нэгдүгээр сарын 30-ны байдлаар коронавирусын тархалтын зурагт

Урд хөршид гарсан коронавирусын халдвар өнөөдрийн/01.30/ 11.00 цагийн байдлаар дэлхийн 19 оронд тархаад байна.  Түүнчлэн коронавирусаар нас барагсдын тоо өчигдөр 131 байсан бол өнөөдрийн байдлаар 170-д хүрч, халдвар авсан хүмүүсийн тоо  7783 болсон хэмээн БНХАУ-ын мэдээллийн эх сурвалжууд мэдээлжээ.  Нас барагсдын олонх нь  халдварын голомт болсон Ухань хотын оршин суугчид байгаа юм. Харин уг өвчнийг эдгээх тодорхой эмчилгээ, эм байхгүй байгаа ч эдгэсэн хүмүүсийн тоо 107 байсан бол 133 болж өссөн байна. Бусад улс орнуудад халдвар авагсдын тоо /01.30/ өглөөний 11.00 цагийн байдлаар: Тайланд 14, Япон 11, Өмнөд Солонгос 4,АНУ 5,  Вьетнам 2, Сингапур 7, Малайз 7, Балба 1, Франц 5, Австрали 5, Канад 1,  Герман 1, Камбож 1, Шриланка1,  Непал 1,  хүн халдвар авсан тухай мэдээлэл байна.
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг мэргэжлийн байгууллагуудаас ирүүлсээр байна.



скачать dle 12.0

Холбоотой мэдээ