Л.Халтар: Энэ бүгд намайг муухай харагдуулахын тулд хийж байгаа ажил
С.Батдөлийн хэрэгт холбогдуулан Зам тээвэр хөгжлийн дэд сайд Л.Халтарыг АТГ-аас шалгаж байгаа талаар мэдээллээд байгаа билээ. Тэгвэл түүнээс уг асуудлын хүрээнд тодрууллаа.
ЗХЯ-ны дэд сайд Л.Халтар: "Манай эхнэрийг Д.Батдөлийн дарга байсан гэж нэг хэсэг шуугьж бичлээ. Өөр нэг хэвлэл дээр манай эхнэрийн гарын үсгийг нь хуурамчаар үйлдэж бичиг баримт дээр гаргаж явуулсан. Тэрийг цагдаагийн газарт мэдүүлсэн.
Манай эхнэрийн хувьд 1930-аад оноос 30 жил төмөр замд инженерээр ажиллаж, энэ хугацаандаа дарга гэдэг албан тушаалыг нэг ч удаа хашиж байгаагүй. Энэ бүгд намайг муухай харагдуулахын тулд хийж байгаа ажил гэж харж байна. Эцэст нь хэлэхэд би энэ төрд "шударга" явж байгаад төгсөх юмсан гэсэн зарчмыг барьж ажилладаг.
Магадгүй миний шударга, юмыг ил хэлчихдэг, ажил дээр хатуухан шаардлага тавьдаг зан зарим нэг хүнд таалагддаггүй учраас энэ над руу чиглэж байгаа байх. Бас улс төрийн зүйлүүд үнэртэж байна.
Манай хүүд ямар нэгэн тээвэр зуучийн компани байхгүй ээ.. Миний ах дүү нарт тээвэрт машин явдаг машин битгий хэл портертой ганц, нэг хүн л байгаа байх. Харамсалтайн намайг дуудаад наана, цаана гэсэн асуудал өнөөдрийг хүртэл байхгүй л байна" гэв.