Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг гишүүдийн 89.1 хувь нь дэмжлээ

УИХ-ын хаврын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэж, шийдвэрлэв. Тухайлбал,
Олны хэлж заншсанаар УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилсан "Учралын хууль" буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ны өдөр баталсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай болон хамт баталсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналыг дэмжих эсэхэд санал хураалт явуулав.
Улмаар гишүүдийн 89.1 хувь нь "хоригийг хүлээж авах нь зөв" гэж үзсэн юм.