Д.Тогтохсүрэн: Улс төрийн хувьд маш том асуудал болж хувирлаа
УИХ-ыг тараах тухай яриа Төрийн ордонд өрнөж эхэлсэн.
Эл санаачилгыг дэмжиж 40 гаруй гишүүн гарын үсэг зурсан гэх мэдээлэл ч байгаа юм.
Үүнтэй зэрэгцэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолд хориг тавьсан.
Энэ мэт асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.
-УИХ-ыг тараах асуудлыг дэмжиж гишүүд таны албан бланкан дээр гарын үсэг зурсан гэх мэдээлэл гарлаа. Энэ асуудалд та тайлбар өгөхгүй юу?
-Хэвлэлээр янз бүрийн мэдээлэл яваад байгаа. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн албан бланкан дээр гарын үсэг зурсан гэсэн мэдээ гарсныг би үгүйсгэж байна.
Тийм зүйл огт болоогүй. Ер нь гишүүд УИХ-ыг тараая гэж албан ёсоор гарын үсэг зурсан зүйл байхгүй.
Гишүүд хэд гурваараа уулзаж, Ард нийтийн санал асуулгатай хамт УИХ-ын ээлжит бус сонгууль хийе гэдэгт санал нэгдсэн юм билээ. Энэ нь нэг талаараа төсөв хэмнэнэ гэж үзсэн гэсэн.
Гэхдээ албан ёсоор МАН-аас, УИХ дахь бүлгээс шийдвэр гарсан зүйл алга. Энэ бол албан бус хүрээнд яригдсан яриа.
-Тэгээд хэн гишүүний албан бланкан дээр гарын үсэг цуглуулж байгаа юм бол?
-Миний ойлгосноор аль нэг гишүүний бланкан дээр бус цаасан дээр зурж байгаа болов уу. Надад гарын үсэг зурсан, зуруулсан асуудал байхгүй.
УИХ-ын ээлжит чуулган есдүгээр сарын 14, 15 хавьцаа Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төсөл баталсан.
Үүний дараа УИХ-ын даргын зөвлөлөөс “Есдүгээр сарын 25 хүртэл гишүүдийг тойрогт нь ажиллуулаад ирье” гэх чиглэл гарсан.
Энэ дагуу гишүүд орон нутагт тойрог тойрогтоо ажиллаад ирж байна.
-Ийм бичиг орж ирвэл та гарын үсэг зурах уу?
-УИХ-ын гишүүд хоорондоо яриа хэлбэрээр ярьж байгаа болохоос биш албан ёсоор шийдээгүй гэдгийг дахин хэлье.
Би хэлж мэдэхгүй байна. Тэгээд ч би гарын үсэг зурах асуудалд оролцох ёсгүй.
-УИХ-ын дарга Г.Занданшатар сэтгүүлчидтэй уулзах үеэр парламентыг хугацаанаас нь өмнө тараах асуудалд байр суурь илэрхийлсэн. Ерөнхий сайд энэ асуудлаар намынхаа удирдлагуудтай уулзсан гэх мэдээлэл ч бий. Тантай уулзаагүй гэж үү?
-Надтай огт уулзаагүй. Би мэдэхгүй.
-Гарын үсэг зурсан гишүүдийн тоо 51 хүрчихвэл энэ асуудлыг хэлэлцэх нөхцөл бүрдэнэ биз дээ?
-УИХ-ын 51 гишүүн гарын үсэг зурж хууль тогтоох байгууллагын даргад өргөн бариад асуудлыг хуулийн дагуу хэлэлцээд явна.
Улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа. Үндсэн хуулийн эхийг баталсан, Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан.
Ойрын үед манай намын бүлэг хуралдана. Хурлаар хоригийг хэлэлцэнэ.
-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад санал асуулга явуулахгүйгээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийх боломжтой. Харин хоригийг хүлээж авахгүй бол Ард нийтийн санал асуулга явуулна. Энэ хоёр салаа замын алийг нь сонгох бол?
Хүн бүрийн байр суурь харилцан адилгүй байгаа. Би хувийнхаа байр суурийг илэрхийлэхгүй.
Яагаад гэхээр, Монгол Ардын намын бүлгийн байр суурь гэж харагдаад байдаг юм.
Эл асуудлыг намын бүлэг маш нухацтай хэлэлцэж байж шийдвэр гаргана. Энэ бол улс төрийн хувьд маш том асуудал болж хувирлаа.
Бүлэг Ерөнхийлөгчийн саналыг хүндэтгэж үзнэ гэвэл хоригийг хүлээж авна.
Харин анхны шийдвэрээ хэвээр байлгая гэвэл хоригийг хүлээж авахгүй цааш явна. Тун удахгүй өнөө, маргаашдаа багтаж бүлгийн хурлаа зарлана.
-Гишүүдийн ирц маш хангалтгүй байна. Төрийн ордонд гишүүд алга, тэд өөрсдөө сайн дураараа тарчхаж гэх хошигнол хүртэл гарчээ. Ийм үед бүлэг хуралдаж чадах уу?
-Хаврын чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд тойрогтоо ажиллах ёстой байсан ч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг зунжингаа хэлэлцсэн учир Улаанбаатар хотоос холдож чадаагүй.
Тийм учраас УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл гишүүдийг есдүгээр сарын 25 хүртэл тойрогтоо ажилла гэсэн юм. Гишүүд тойрогтоо ажиллаад дууссан учраас ирц бүрдэнэ.
Бүлгийн хурлаа удахгүй зарлаад асуудлаа шийдээд дараа нь Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ.
Үүний дараа ээлжит бус чуулганыг хаах ажил бий.
-Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэр үндэслэлтэй гэж үзэж байна вэ?
-Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд тавьж байгаа асуудал. Хоёр үндэслэлээр хориг тавьсны нэг нь Ард нийтийн санал асуулга явуулах тогтоол.
Нөгөөх нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн эхийг хууль хэлбэртэй биш гэж үзсэн байна лээ.
Энэ асуудлыг их олон талаас нь хэлэлцүүлгийн шатанд ярьсан юм.
Өргөн барьснаас нь хойш жил шахам хууль хэлбэрээр үү, нэмэлт өөрчлөлтөөр явах уу гээд ярьсан.
Үндсэн хуульд оруулсан 2000 оны өөрчлөлт нэмэлт өөрчлөлт хэлбэрээр явсан юм билээ.
Энэ удаагийнх нэмэлт өөрчлөлт хэлбэрээр явж болохгүй асуудал гэж олон түвшинд ярьж байж шийдсэн асуудал.
-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал улс төрийн хувьд ямар нөхцөл байдал үүсэхээр байна?
-Хоригийг хүлээж авсан тохиолдолд Ард нийтийн санал асуулга явуулах Үндсэн хуулийн эхийг баталсан тогтоол хүчингүй болно.
Ингэхээр УИХ-д шууд гуравдугаар хэлэлцүүлэг хийх эрх үүсэж байгаа.
-Хэрэв ийм нөхцөл байдал үүсвэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн зүйл заалт бүрийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөх хуулийн зохицуулалт үүсэх үү. Хуульч,судлаачид ч нэг биш удаа ийм тайлбар өгч байна лээ?
-Тийм зүйл байхгүй. Хуулийг баталдаг үндсэн субъект нь парламент.
Монгол Улс парламентын засаглалтай орон. Тийм учраас УИХ хоригийг хүлээж авсан тохиолдолд өөрсдөө цааш хэлэлцээд явна.
Харин гуравдугаар хэлэлцүүлгээр зүйл заалт бүрээр санал хураана.
Одоо 35 заалт үлдсэн, эдгээрийг 57-гоос дээш гишүүний ирцтэйгээр 57 гишүүний дэмжлэгтэй хэлэлцүүлэг батлагдах ёстой.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийсний дараа УИХ-ыг тараах гишүүдийн тоо 51 хүрчихвэл ээлжит бус сонгууль явуулах боломжтой юу?
-Нөхцөл байдал маш хурдан өөрчлөгдөж байна. Тиймээс ээлжит бус сонгууль явуулна, явуулахгүй гэдгийг хэлж мэдэхгүй.
Ямар ч байсан хоригийн асуудлыг өнөө маргаашдаа багтааж хэлэлцэнэ.
-Ерөнхийлөгчийн хориг парламентын засаглалыг үгүйсгэж байгаа хэлбэр гэж зарим судлаачид үзэж байсан. Танай намын бүлгийн хуульчид юу гэж тайлбарласан бэ?
-Парламентын засаглалыг үгүйсгэлээ гэж үзэж байгаа хүмүүс байсан.
Санал асуулгатай холбоотой ирүүлсэн саналууд дээр Цэцэд өгч байгаа юм шиг байна лээ.
Гэхдээ үүнийг ийм тийм гэж дүгнэж хэлэхэд эрт байна.
-УИХ-ыг тараах асуудлаас үзэхэд танай нам дахиад хоёр талцаад эхэлсэн харагдаж байна. Та бүлгээ зангидаж чадаж байна уу?
-Манай намд хуваагдаад байгаа зүйл байхгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэг дээр ч та бүхэн харсан байх.
Үндэсний шуудан сонин