"Тавантолгой" ХК-ийн цахим арилжаагаар 32 мянган тонн нүүрс арилжиж, дуудах үнэ 189.7 долларт хүрлээ

“Тавантолгой” ХК нь Монголын хөрөнгийн биржтэй хамтран Экспортод гарах нүүрсний 3 дахь удаагийн цахим арилжааг амжилттай зохион байгуулаад байна.
Өнөөдрийн цахим арилжаагаар “Тавантолгой” ХК-ийн экспортод гаргах 5 багц буюу нийт 32,000 тонн нүүрс амжилттай арилжигдсан бөгөөд 3 компани оролцож, дуудах үнэ 175.20 ам.доллараас 8.28 хувь өсч, 189.70 ам.долларт хүрлээ.
Дараагийн дуудлага арилжаа маргааш /2023.03.28/ 11:00 цагаас зохион байгуулагдах бөгөөд “Тавантолгой” ХК-ийн экспортод гаргах 160,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс арилжина.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ