Warning: trim() expects at least 1 parameter, 0 given in /home/setgu375/public_html/plugins.php on line 2
Монгол, ОХУ-ын хилийн зарим боомт энэ сарын 28-наас ажиллахгүй » Setguul.mn

Монгол, ОХУ-ын хилийн зарим боомт энэ сарын 28-наас ажиллахгүй

Тодруулбал, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан зэрэг таван авто замын боомт гурван өдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 28, 29, 30-нд түр хаах хуваарьтай байна. Мөн Боршоо боомт дөрөвдүгээр сарын 29, 30-нд хаагдана. Харин агаарын болон Сүхбаатар төмөр замын боомт, Алтанбулаг, Эрээнцав авто замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. ОХУ-ын нийтээр тэмдэглэх буюу Хөдөлмөрчдийн баярын өдрүүдэд ийнхүү боомтуудыг түр хаах юм.
Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр талын нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтуудыг түр хаахаар Хилийн бүрэн эрхт төлөөлөгчид харилцан тохиролцжээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

?>