Монгол Улс гуравдугаар сарын 1-нийг хүртэл ХИЛЭЭ ХААХ боллоо

Монгол Улсын Засгийн газар БНХАУ-тай хиллэсэн хилийн боомтуудаа 2020 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хаах тухай асуудлыг яг одоо хэлэлцэж байна. Хил хэсэгчлэн хаах асуудал дээр Засгийн газрын гишүүд санал нэгджээ.
Урд хөршийн иргэд болон гуравдагч хөршийн иргэдийг 2020.03.01-нийг хүртэлх хугацаанд хилээр буюу хэсэгчилж хаасан боомтуудаар нэвтрүүлэхгүй байхаар зохицуулалт хийх бололтой. 
Түүнчлэн хуралдаанаар ДЭМБ-ын зөвлөмжийг хэрхэн хангаж ажиллах тухай болон хилийн аюулгүй байдал, иргэдийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалтыг хэрхэн үргэлжлүүлэх тухайд санал солилцож байна. 
БНХАУ-ын Үхань хотод сурдаг, одоо тэнд байгаа 31 оюутныг МИАТ компанийн тусгай үүргийн онгоцоор авчрах тухай мөн хэлэлцэх асуудлын дараалалд багтжээ. Монгол Улсын Засгийн газраас гаргасан Ухань хотноо сурч буй Монголын 31 оюутныг тусгай үүргийн онгоцоор эх орондоо авчрах хүсэлтийг БНХАУ-ын тал хүлээж авснаа мэдэгдсэн талаар бид мэдээлсэн. 
Монголоос МИАТ компанийн тусгай үүргийн онгоцыг маргааш буюу хоёрдугаар сарын 1-нд БНХАУ руу нисгэж, оюутнуудыг авчрахаар төлөвлөж байна. 
ХИЛЭЭ ХЭСЭГЧЛЭН ХААСАН БУСАД УЛСУУД
ОХУ гуравдугаар сарын 1-нийг хүртэл хилээ ХААЛАА
ОХУ-ын Засгийн газар БНХАУ-тай хиллэсэн Алс дорнодын таван бүс дэх хилийн боомтуудаа 2020 оны гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хаахаар болсныг Шадар сайдын орлогч Татьяна Голикова мэдэгдсэн Тодруулбал, зургаан сая гаруй хүн амтай Алс Дорнодын Холбооны тойргийн бүсүүд болох Амур муж, Еврейн автономит муж, Хабаровскийн хязгаар, Приморскийн хязгаар, Транс Байгаль орчмын бүс нутгуудаар БНХАУ-тай хиллэдэг боомтуудаа хаажээ. Алс Дорнодод хилийн боомтууд Цагаан сартай холбоотойгоор нэгдүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн ажиллахгүй байгаа. БНХАУ Цагаан сарын амралтыг хоёрдугаар сарын 2-ныг хүртэл сунгасантай холбоотойгоор хил нээгдээгүй байсан. Тэгвэл коронавирусийн дэгдэлт улам нэмэгдэж, нас барагсдын тоо өсөж буй нь ОХУ-ын зүгээс хилээ тодорхой хугацаанд хаах шийдвэр гаргахад нөлөөлжээ.  
Казахстан улс Хятадтай залгаа хилээ хаалаа
Казахстаны Засгийн газраас өчигдөр /2020.01.30/ коронавирусийн аюулаас эх орноо хамгаалахын тулд хэд хэдэн шуурхай арга хэмжээ авснаа зарласан. Казахстанд тус өвчний халдвар илрээгүй байгаа ч Хятадтай залгаа хилээ хаагаад байна. Ингэхдээ, 
  • Казахстан, БНХАУ-ын хоорондох автобусны хөдөлгөөнийг 2020.01.29-нөөс зогсоосон.
  • Хоёрдугаар сарын 1-нээс эхлэн хоёр улсын хоорондох суудлын галт тэрэгний маршрутыг хаана.
  • Хоёрдугаар сарын 3-наас агаарын тээврийг зогсооно.
  • Мөн Хятадын иргэдэд виза олгохоо больсон.
Монгол Улс хилийн боомтоор зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийж ажиллав
Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-д гарсан коронавирусын дэгдэлттэй холбогдуулан "Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар  хоорондын хэлэлцээр”-ийн 7 дугаар зүйлд заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд 2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн дараах хязгаарлалтыг хийсэн байгаа.
МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН БООМТООР ЗОРЧИХ ИРГЭДИЙН
ХӨДӨЛГӨӨНД МӨРДӨЖ БАЙГАА ХЯЗГААРЛАЛТ 
(2020.01.28-2020.01.31-ний 14:00 цагийн байдлаар)МОНГОЛ УЛСЫН ИРГЭД
  • Монгол, Хятадын хилийн авто замын боомтуудаар БНХАУ руу албан ажлаар болон тус улсаар дамжин гуравдагч улс руу зорчих иргэдийг албан байгууллагын шийдвэр, томилолт, аяллын тийз, хөтөлбөрийг үндэслэн нэвтрүүлнэ.
  • Хятадын талд автомашинаа орхисон нүүрс тээврийн жолооч нарыг хартяалах аж ахуйн нэгж, компанийн албан бичгийг үндэслэн нэвтрүүлнэ.
  • Эрдэс баялаг (нүүрс, зэсийн баяжмал, газрын тос, төмрийн хүдэр, жонш)-ийн тээврийн авто машинуудын зөвхөн үндсэн жолоочийг тус тус улсын хилээр нэвтрүүлнэ.
  • Монгол, Хятадын хилийн авто замын боомтуудаар БНХАУ руу хувийн хэргээр зорчих монгол иргэдийг улсын хил нэвтрүүлэхгүй.
ГАДААДЫН ИРГЭД
  • Монгол Улсаас БНХАУ руу зорчих гадаадын иргэдийг хилийн бүх боомтуудаар улсын хилээр нэвтрүүлнэ.
  • Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор зорчих буюу жуулчны "J” ангиллын визтэй хятад болон гуравдагч орны иргэдийг Монгол Улсын агаарын замын "Буянт-Ухаа” боомт болон төмөр замын "Замын-Үүд” боомтоос бусад боомтоор нэвтрүүлэхгүй.
  • Монгол Улсад зорчих "J” ангиллаас бусад ангиллын визтэй хятад болон гуравдагч орны иргэдийг хоёр улсын хилийн боомтуудаар хэвийн нэвтрүүлнэ.
Одоогийн байдлаар Монгол, Хятадын хилийн боомтууд хэлэлцээрт заасан цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа бөгөөд хилийн боомтуудыг хааж, түүгээр нэвтрэх хөдөлгөөнийг зогсоохгүйгээр зөвхөн дээр дурдсан хязгаарлалтуудыг хийж байгаа болно.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ