Хорио тавьснаас хойш 6000 монгол иргэн хилээр нэвтрээд байна
Хилийн хорио тавьснаас хойш Замын-Үүд боомтын ачаалал огцом нэмэгджээ. Нийтдээ 6000 гаруй монгол иргэн хилээр орж ирээд байна. Өчигдөр уг боомтоор 378 автомашин, галт тэргээр 1000 гаруй иргэн нэвтэрчээ. 2020 оны хоёрдугаар сарын 06-ны өдрөөс хойш гуравдугаар сарын 02 хүртэл монгол иргэдийг зөвхөн Буянт-Ухаа болон Замын-Үүд боомтоор оруулах юм.