Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгоно

Дээрх гурван лаборатори нь эрүүл мэндийн даатгалын улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаад байна. “Хаппи веритас” лабораторийн нэхэмжлэлийн дагуу Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс товлосон шүүх хурал тус лабораторийн хүсэлтээр удаа дараа хойшлогдоод байгаа.
Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын улсын байцаагчийн хийсэн явцын хяналтаар “Эн Ар Би” ХХК-ийн “Ай Ти” лаборатори нь мэргэжлийн хүний нөөцгүй, эмчийн хяналтгүй шинжилгээ хийж байсан зэрэг гэрээний зөрчлийг илрүүлж 91 сая төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалын сангаас олгохгүй байхаар шийдвэрлэжээ.