Коронавирусын тархалтаас сэргийлэхийн тулд 675 сая долларын санхүүжилт хэрэгтэй
БНХАУ-д коронавирусын дэгдэлтийн улмаас нас барсан хүний тоо 636 болж нэмэгдсэн гэж тус улсын Үндэсний эрүүл мэндийн комиссоос өнөөдөр өглөө мэдээлэв.
Өчигдөр 73 хүн амиа алдсаны 69 тохиолдол нь вирусын голомт болоод буй Хубэй мужид бүртгэгджээ. Харин Хятад улсын хэмжээнд шинээр 3143 тохиолдол илэрч, нийт халдварын тоо 31161-д хүрлээ. Одоогоор Хятадаас гадна дэлхийн 25 улсад шинэ төрлийн коронавирусын өвчлөл бүртгэгдээд байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом вирусын тархалтаас сэргийлэхийн тулд 675 сая долларын санхүүжилт хэрэгтэй байгааг дурджээ.