Хүчингийн хэрэгт холбогдсон Д.Гантулга тэргүүтний хүсэлтээр Н.Энхбаатар “МИАТ” ТӨХК-ийн дэд захирал болжээ
Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ, Д.Гантулга
нараас МАН-ын ЕНДаргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгаланд хандан 2016 оны наймдугаар сарын 25-нд 1514 тоот албан бичгийг илгээжээ.
Уг албан бичигт, Монгол Улсын Их хурлын болон аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Монгол Ардын Намаас Хэнтий аймагт нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны ажлыг амжилттай зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн МАН-ын гишүүн Нямаа овогтой Энхбаатарыг “МИАТ” ТӨХК-ийн дэд захирлаар томилуулан ажиллуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байх юм.
УИХ-ын гишүүдийн энэхүү хүсэлтийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан ч ёсчлон биелүүлж, МАН-ын дарга болон Удирдах зөвлөл бүрэн дэмжиж байгааг уламжиллаа хэмээсэн хариу албан бичигт гарын үсэг зурж, Зам Тээврийн Хөгжлийн Сайд Д.Ганбатад 2016 оны наймдугаар сарын 29-ний 344 тоот албан бичгээр дамжуулжээ.
Ийнхүү намд хүчин зүтгэсний төлөө гэх албан ёсны нэрийдлээр, хүчингийн хэрэгт холбогдсон Д.Гантулга нарын хүсэлтээр философич, Нийгэм судлалын багш мэргэжилтэй Н.Энхбаатар 2016 оны арванхоёрдугаар сараас “МИАТ” ТӨХК-ийн Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирлаар томилогдон ажиллах болсон аж.
Яахав сайн ажилласан бол цайруулж болох, гэвч Н.Энхбаатар гэгч нь албан тушаалдаа ажиллаж байх үедээ 600 сая төгрөгний авилга хээл хахуулийн хэрэгт холбогдсон юм.
Эх сурвалж: sonin.mn