УБЦТС компани торгуулийн мөнгийг дураараа нэмсэн гэв
- Хугацаа хэтрүүлэн тог хэрэглэсний торгууль 2860-5700 төгрөг болж, тээврийн 1000-2500 төгрөг болсон
- Торгуулийн мөнгө нэмэх шийдвэрийг манай байгууллагаас гаргаагүй. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани захирлынхаа тушаалаар саяхнаас тус төлбөрийг хоёр дахин нэмчихсэн
-Эрчим хүчний төлбөрөө хугацаанд нь төлөөгүй айл өрхийн цахилгааныг салгаж, торгууль тавьдаг. Гэтэл тус үйлчилгээний тариф хоёр дахин нэмэгдсэн байна. Энэ үнийг ямар үндэслэлээр нэмсэн бэ?
-Энэ асуудал дээр их маргаантай байдал үүссэн. Учир нь иргэдийн торгуулийн мөнгө нэмэх шийдвэрийг манай байгууллагаас гаргаагүй. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийн захирлын тушаалаар саяхнаас тус төлбөрийг 9020 болгоод, хоёр дахин нэмчихсэн.
-Эрчим хүчний зохицуулах хорооны зөвшөөрөл авахгүйгээр төрийн өмчит компани өөрийн дураар тариф тогтоох хуулийн заалт бий юу?
-Уг нь манай байгууллагаас хараат бус байдлаар цахилгааны төлбөрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч компани өөрсдийн дураар үнэ, тариф өөрчлөх хууль, эрх зүйн заалт байдаггүй. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ эрчим хүчний үнэ тогтоох эрх бүхий байгууллага биш. Гэтэл эдийн засгийн нөхцөл байдалд үндэслэж, захирлын тушаалаар баталсан гээд цахилгаан салгах тарифыг нэмчихсэн. Хэрэв ингэж дураараа үнэ өөрчлөөд эхэлчихвэл замбараагүй байдал үүснэ. Торгуулийн мөнгийг ингэж нэмэх нь иргэдэд ч багагүй хүндрэл үүсгэнэ. Энэ асуудлын хувьд манай байгууллагаас гаргасан шийдвэр биш тул бид хариуцлага хүлээхгүй.
-Танай байгууллага энэ асуудлыг зохицуулах ямар нэг арга хэмжээ авсан уу?
-Төрийн өмчит компани ингэж дураараа тариф тогтоох нь сөрөг нөлөөтэй. Тиймээс бид зохицуулахаар ажиллаж байна. Харин Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний албан хаагчдаас дээрх асуудлыг тодруулахад “Өнгөрсөн оны 12 дугаар сараас цахилгаан салгах торгууль болон тээврийн зардлын тарифыг нэмсэн. Уг шийдвэрийг төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн тооцоо судалгаанд үндэслэн Гүйцэтгэх захирлын тушаалаар гаргасан. Улмаар хугацаа хэтрүүлэн тог хэрэглэсний төлбөр 2860-5700 болж, тээврийн зардал 500-1000 байсан бол 2500-1000 болсон” гэв.