2006 онд хэвлэсэн 20.000 төгрөгийг гүйлгээнээс татна
Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар 2006 онд хэвлэсэн 20,000 төгрөгийн дэвсгэртүүдийг ирэх 3 дугаар сарын 1-ээс гүйлгээнээс татахаар боллоо. Олон нийтэд зориулсан хамгаалалтын элемент хангалтгүй байгаагаас уг дэвсгэртийг хуурамчаар үйлдэх нь их байдаг аж.
3 дугаар сарын 1-нээс эхлэн уг дэвсгэртээр төлбөр тооцоо хийхийг зогсоох бөгөөд иргэд уг дэвсгэртийг 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл хоёр жилийн хугацаанд банкуудад болон Монголбанканд хандан шинэ дэвсгэртээр солиулж болно.
Сануулан хэлэхэд 2006 оны 20,000 төгрөгийн дэвсгэрт нь ямар нэгэн цонхгүй, туузгүй, ар талын зүүн доод буланд 2006 гэсэн тоотой байх бөгөөд хуурамч бус ийм тэмдэгт эзэмшиж буй этгээд 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд солиулж авах эрхтэй юм.