Сэлэнгэ аймгийн нутгаар ирэх сарын 1-нээс хүйтний эрч чангарна

Сэлэнгэ аймгийн бүх сумын нутгаар ирэх сарын 1-нээс хүйтний эрч чангарч, шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.
2020 оны 1 дүгээр сарын 31-нээс 2 дугаар сарын 4-нийг хүртэлх 5 хоногийн мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар 31 болон 2-р сарын 1-нд бүх сумын нутгаар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна хэмээн Сэлэнгэ аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ