"Коронавирус илэрсэн" гэж худал мэдээлэл тараасан иргэнийг хоёр сая төгрөгөөр торгожээ
"Коронавирус илэрсэн" гэж худал мэдээллийг цахим хуудсаараа түгээсэн иргэнийг торгожээ. Тодруулбал, нэгдүгээр сарын 25-нд “Баянзүрх дүүргийн эмнэлэгт дөнгөж сая коронавирус илэрч, хөл хорио тогтоож байна” гэх постыг фэйсбүүк цахим хаягтаа нийтэлсэн иргэнийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс олж тогтоожээ. Түүнчлэн холбогдох шалгалтууд явуулж, худал мэдээллийг нийтэд дэлгэсэн Э-г Зөрчлийн тухай хуулийн 6.21.1 дэх хэсэгт зааснаар 2 000 000 /хоёр сая/ төгрөгөөр торгож, арга хэмжээ авсан байна.