Энэ онд 15.0 сая төгрөгийн биотехникийн арга хэмжээг зохион байгуулна


Энэ онд зэрлэг амьтдад зориулж, зургаан удаагийн биотехникийн арга хэмжээг авахаар төлөвлөж, байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлын хуваарилалтад тусгажээ.
Энэ жил Хашаат, Өндөр-Улаан, Их тамир сумын гурван бүс нутагт 1, 4 дүгээр сард биотехникийн арга хэмжээг нийт 15.0 сая төгрөгөөр явуулна. Өнгөрөгч 1 дүгээр сард Хашаат сумын Номгон ууланд амьдардаг буга, гөрөөст өвс, тэжээийг байршуулж өгсөн.
Өмнөх онд 1, 5 дугаар сард Хангай сумын Ноёнхангай уул, Тариат сумын Хорго, Тэрхийн цагаан нуурын тусгай хамгаалалттай газруудад нийт зургаан удаагийн биотехникийн арга хэмжээг 13.0 сая төгрөгөөр зохион байгуулжээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ