Дэлхийн сонин



Антрактикийн хамгийн хуурай цөл .
Энд огт хур тунадас ордоггүй байдаг ба хэдэн мянган жилээр огт бүртгэгдээгүй байдаг цорын ганц цөл гэнэ.
Бидний ойлгосноор цөл бол элсэн манхаар бүрхэгдсэн өргөн уудам газар, хуурай сайр, хатаж ширгэсэн, хагарсан хөрс юм. Гэтэл алдартай цөлийн жагсаалтад Антарктид бичигдэнэ гэхэд эрдэмтэд ихээр гайхцгааж байв. Техникийн хувьд, "цөл" нь жилийн хур тунадасны түвшин 254 мм-ээс бага байгаа газрыг тэмдэглэснийг хэлдэг. Антарктидын энэ хэсэг нь хоёр сая гаруй жилийн турш бороо ороогүй бөгөөд энэ нь дэлхий дээрх хамгийн хуурай газар гэсэн баталгаанд хүрсэн байна.
Антарктидын "хуурай" цөлийг та ойлгохын тулд Сахарын цөлтэй харьцуулж болно. Сахарад 25 мм-ээс доошгүй хур тунадас ордог. Жилийн дундаж хур тунадасны энэ үзүүлэлт нь Антарктидынхтай бараг адил байна. Гэвч Антарктидын хамгийн хуурай газар нь хуурай цөлөөс бий болсон юм. Энэ нь ямар ч хур тунадасгүй, мөс, цасаар бүрхэгдээгүй газар юм. Энэ цөл нийт тивийн 2 хувийг эзэлдэг.

СайханУул
скачать dle 12.0

Холбоотой мэдээ