Д.Сарангэрэл: "Асралт мед" эмнэлэг ямар нэгэн түрээсгүйгээр эмнэлгээ ашиглуулахаа мэдэгдсэн
Улсын онцгой комисс хуралдаж байна. Тус комиссын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар нийслэлийн аль нэг эмнэлгийг сонгож, тухайн эмнэлэгт зөвхөн коронавирусийн сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлан эмчлэх шийдвэр гаргасан юм. Улмаар аль эмнэлгийг ийм зохион байгуулалтад оруулахаа судалж, дараагийн хуралд танилцуулахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд үүрэг болгосон. Тэрээр үүний дагуу "Цэргийн госпиталыг чөлөөлж ашиглахаар төлөвлөсөн. Мөн "Асралт мед" гэж ашиглалтад ороод удаагүй шинэхэн эмнэлэг ямар нэгэн түрээсгүйгээр ашиглуулахаа мэдэгдсэн. Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төвд 200 ор ашиглах боломжтой. Түүнчлэн ОБЕГ-ын харьяанд байдаг Жаргалантын аман дахь сувиллын газрыг ашиглах боломжтой гэж ярилцсан. Ингээд үзвэл халдвар гарсан 800 ор ашиглах боломжтой байна" гэлээ.