Монгол дахь Гүйцэтгэх захирлаар Даниэль Ворраллыг томилжээ
“Оюу толгой” компанийн дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 10 тэрбум ам.доллар давлаа гэж тус компаниас мэдээлжээ. Дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгийн дийлэнхи буюу 76 хувь нь дотоодын ханган нийлүүлэгчдээсээ худалдан авсан бараа, үйлчилгээнд зарцуулагдсан байна. 18 хувь нь Монгол Улсын төсөвт төлсөн татвар, нийгмийн даатгал болон бусад шууд төлбөрүүд байгаа юм.
Тэгвэл, “Rio Tinto” компани Монгол дахь Үйл ажиллагаа хариуцсан Гүйцэтгэх захирлаар Даниэль Ворраллыг томилсныг эх сурвалж мэдээлсэн байна. .
Тус компани Монгол Улсын Засгийн газартай төслийн талаар хэлэлцээрийн ширээний ард сууж байгаа үедээ “Exxon Mobil”, “Shell”, “Total” зэрэг олон улсын томоохон компаниудад ажиллаж байсан туршлагатай хүнийг “Rio Tinto” томилж байна.
“Rio Tinto” компани “Turquoise Hill Resources” компаниар дамжуулан Монгол дахь алт, зэсийн “Оюу Толгой” ордын 66 хувийг эзэмшдэг.