Японы “NEC” компани хакерын халдлагад өртжээ
Мэдээлэл технологи, цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг Японы томоохон компани “NEC” олон удаа хакерын халдлагад өртсөний улмаас улсын батлан хамгаалахын гэрээнүүдтэй холбоотой баримт бичгүүд багтсан 27 мянган файлыг алджээ. Гэмт этгээдүүд сүүлийн жилүүдэд “NEC” компанийн серверээс 27445 файл хулгайлсан байна.
Энэ сарын эхээр Японы цахилгаан тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг томоохон компани “Mitsubishi Electric” хакерын халдлагад өртсөн билээ. Гэмт этгээдүүд компанийн 120 компьютер, 40 серверт нэвтэрч, батлан хамгаалах, цахилгаанжуулалт, төмөр замын салбар дахь компанийн гэрээнүүдийн тухай хаалттай мэдээллийг хулгайлсан юм.
Иймэрхүү кибер халдлагууд нь ХятадынTickболонBlackTechхакерын бүлэглэлүүд холбоотой байж магадгүй юм хэмээн Японы тал үзэж байгаа юм.