Аймгийн засаг дарга агентлагийн дарга нартай 2020 онд хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
- Өнөөдөр аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын дарга нартай 2020 онд хамтран ажиллах гэрээг байгуулж, гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа.
- Тус гэрээ нь шударга, илт тод, хариуцлагатай, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлж, ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгаж, Монгол улсын хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах чиглэл, талуудын харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, эцсийн үр дүнг үнэлж, дүгнэх, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх зорилготой юм.
- Энэ үеэр Засаг дарга О.Бат-Эрдэнэ: "Иргэдийн ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах жил"-ийн хүрээнд дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлж, үр дүнд хүргэж ажиллах, ажлын сахилга, дэг журмыг чангатгаж, хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах талаар үүрэг, чиглэл өгчээ.