Цэнхэр үст Цэрэн залуусд хэрхэн шоудах талаар зөвлөгөө өглөө
Цэнхэр үст Цэрэн өөрийн цахим хуудсаа хаалгаж хэсэг чимээгүй болоод байсан юм. Харин саяхнаас хуулийн байгууллагаас цахим хаягаа сэргээлгэн авч, сошиалд идэвхитэй болж эхэлжээ. Тэрээр Баасан гаригийг тохиолдуулан залуусд хэрхэн шоудах талаар зөвлөгөө өгчээ. Тэр хэлэхдээ
Ѳнѳѳдѳр Баасан гараг... Ѳѳрийн туршлагаас хуваалцан хэрхэн шоудах талаар зѳвѳлгѳѳ ѳгье... хүн хэлэхээс наашгүй гэж...
Шоуддаггүй улс, ялангуяа миний болоод маниас дээш үеийнхэн уншилгүй алгасан нь дээр байхаа...
Улаанбаатар мѳнгѳгүй л гэнэ...гэтэл яг Баасан гарагт ямарч цэнгээний газар битүү байдгыг би ѳѳрийн туршлагаас мэднэ л дээ... Улаанбаатарт үдшийн цэнгээний олон газар байх ба таны нас, хѳгжмийн таашаал, санхүү, сонирхол, хүрээлэл зэргээс хамаарч бүгд ѳѳр байдаг.
Нийтлэг хэлчихмээр зүйл байнаа байна...
1. Шоудаж стрэссээ сэгсрэх гэж ирсэн бол оршуулганд ирсэн аятай битгий гуниг царайл... ѳѳрийнхѳѳрѳѳ байгаа хүмүүсийг бүү дорд үз... эвий чам шиг л бас цэнгэх гээл ирж...
2. Заавал нэг, хоёр шил архины ард гарч байж хѳгждѳгѳѳ больчих... их ууснаар цэнгэх биш тасрах магадлал их...ѳѳрийгѳѳ хѳгжѳѳж цэнгэж сур... хайран цаг мѳнгѳ... спирт ууж байгаа бол ус давхар ууж бай...
3.Намайг хүн харж байна гэсэн илүү дутуу бодлоосоо сал... Ѳѳрѳѳ ирсэн зорилгоо ойлго... сэгсийтлээ үсэрч цэнгэ... харвал хараг
4. Цэрэн мэт ганц нэг содон галзуу сэгсэлзэж байхад бичлэг нтр хийхээ больчих...ер нь шоудаж буй үед хэн нэгний бичлэг хийх их муухай... хүний мууд дуртай харагддаг юм...
5. Бусдыг архи дарсаар шахдагаа больцгоо... шоудах зорилго уух биш бүжиж цэнгэх... үгүй гэж үү?
6. Нэгэнт шоудахаар ирсэн бол ариун цэврээ сахицгаа... үнэр танар их хэцүү ш дээ... бүлтийтлээ будахаасаа ѳмнѳ ус мусанд сайн орцгоо...
7. Ямар ч шоунд ирсэн хувцасаа зохицуул... том том түрийтэй гутал ѳмсчихѳѳд турьхан хүүхний хѳлийг няц гишгэх зохимжгүй...
8. Би бүжиглэж чаддаггүй гээд оройжин бусдыг хардагаа боль... ѳѳрийнхѳѳрѳѳ л бүжиглэ... эс бѳгѳѳс гэртээ цэнгээнт нэвтрүүлэг үзээд суу...
9. Шоу нь дээр улс тѳр ярихаа больцгоо... Хэрэлдэж зодолдохын нэмэр...
за тэгээд нэммээр байвал нэмээд явчихаарай..шоучдаа... шоудах муу гэж хэн хэлсийн... ажлаа хийлээ, ар гэрээ зохицууллаа, стрэссээ сэгсрэх юу нь муу байгаа юм.