Шүүх амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын дарга нарт үүрэг даалгавар өглөө.
Шүүхээр үйлчлүүлж буй иргэд, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр шүүхийн байранд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй, агааржуулалт цэвэрлэгээг тогтмол хийж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад амны хаалт зүүлгэж хэвшихийг даалгав.Мөн шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийн халууныг хэмжих, амны хаалт зүүхийг шаардахыг үүрэг болгожээ.