"Монгол шуудан" ногдол ашиг тараахаар болов
Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Монгол шуудан” ХК өнгөрсөн 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаандаа 3.3 төгрөг буюу нийт 331 сая төгрөгийг хувьцаа эзэмшигч нартаа ногдол ашиг болгон тараахаар болов. Энэ талаар тус компанийн ТУЗ энэ оны 2 дугаарсарын 13-нд хуралдан шийдэж тогтоол гаргаад байна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр гаргах нь. 2020 оны 5 дугаар сарын 1-нээс Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлээд байна гэж Монголын Хөрөнгийн биржээс мэдээлэв.