ОХУ БНХАУ-д 2 сая амны хаалт нийлүүлжээ
ОХУ БНХАУ-д хүмүүнлэгийн тусламж болгон 2 сая амны хаалт, шаардлагатай эмийн бүтээгдэхүүнийг нийлүүлжээ. Энэ тухай ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров мэдэгдсэн байна.
“Хятад улс руу бид 2 сая амны хаалтнаас гадна нэлээд тооны хамгаалалтын хувцас, эмийн бүтээгдэхүүн илгээсэн. ОХУ-д амны хаалтны эрэлт хэрэгцээ бүрэн хангагдсан бөгөөд тус барааны үнийн өсөлтийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Шаардлагатай тохиолдолд бид амны хаалтны үйлдвэрлэлийг өдөрт 1.2 саяаас 1.5 сая болгож нэмэгдүүлэх боломжтой” хэмээн тэрбээр ярьсан байна.