Бага насны хүүхдийг үнсэхгүй байхыг зөвлөж байна
Хүний биеийн гадаргуу дээр өвчин үүсгэгч 4-5 төрлийн вирус байдаг. Тиймээс бага насны хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг тооцоолж үнсэхгүй байх зөвхөн духан дээр нь үнэрлэхийг НЭМҮТ-өөс зөвлөж байна. Хэдийгээр цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй ч гэр бүлийн хүрээнд тэмдэглэхдээ бага насны хүүхдээ хэн нэгэнд үнсүүлэхгүй байх эрх эцэг, эх танд бий.
Мөн сар шинийн баяраар хүүхдүүд хордлого, насанд хүрэгсэд нойр булчирхайн өвчинд ихээр өртдөг. Тэгвэл майонез, өндгөн бүтээгдэхүүнээр хутгасан зууш тодруулбал, нийслэл салат зэргийг тасалгааны температурт, ширээн дээр 3 цагаас илүү хугацаанд байлгахгүй байхыг анхааруулж байгаа юм. Мөн баярын шүүс болох чанасан ууц, өвчүүнд энэ хамааралтай аж. Тиймээс та бүхэн үр хүүхэд болон өөрийгөө үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж, вирус үржих таатай орчинг үүсгэхээс татгалзаарай.