Сумдын засаг дарга, эмт-ийн удирдлагатай цахим хурал хийлээ
Өмнөговь аймагт коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж ШУУРХАЙ ШТАБ байгуулан ажиллаж байна. ОК-оос сумдын Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн дарга нартай цахим хурал хийж цаг үеийн асуудлаар мэдээлэлүүрэг чиглэл өглөө.
1.Гамшгаас хамгаалах хуулийн хэсэгт зааснаар гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж сумандаа шуурхай штаб байгуулж ажиллах.2. Гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн албадыг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллах3. Шинэ коронавирусийн халдвар бүртгэгдсэн тохиолдолд хорио цээрийн дэглэмийг тогтоох4. Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн хүч хэрэгслийг томилгоожуулан бэлтгэл, бэлэн байдлыг хангах5. Урьдчилан сэргийлэх, мэдээ мэдээллийг хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр хүн амд шуурхай, хүртээмжтэй хүргэх6. Харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллага нь өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын үед гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг дараалал харгалзахгүй хүлээн авч дамжуулах7. Цагаан сарын баяртай холбогдолтой бараа бүтээгдэхүүний зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээхийг зогсоох8. Хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа зорчигчдын эрүүл мэндийн байдалд хяналт тавих, тээврийн хэрэгслийг ариутгал халдваргүйжүүлэлт хийх9. Гамшгийн нөөцийг нэмэгдүүлэх ажиллагааг зохион байгуулах10. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нутгийн байгууллага хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллах11. Цагаан сарын баяртай холбогдуулан хүнс барааны үзэсгэлэн худалдааг зохион байгуулахыг хориглох12.Ресторан, нийтийн хоолны болон үзвэр үйлчилгээ, ажлын цагийн хуваарьт хязгаарлалт хийж 22:00 цаг хүртэл ажиллуулах13. Олон нийтийг хамарсан уулзалт, сургалт, семинар, соёлт хүндэтгэл урлаг спортын арга хэмжээг зогсоох14. Шашны байгууллагуудын шашин номын хурал, цуглаан, зан үйлд иргэд олон нийтийг оролцуулахгүй байх арга хэмжээг авах15. Аж ахуй нэгж байгууллагыг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллуулах16. Бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх17. Амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхэдтэй эмнэлэгт эсвэл гэрээр асарсан эцэг, эх, асран хамгаалагчдад 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөөг олгох зэрэг асуудлаар үүрэг чиглэл өглөө.Мөн сумдаас санал хүсэлт ирсэн ба Лхагва гаригийн Онцгой комиссын хурлаар оруулж хэлэлцэнэ.