М.Дөлгөөн, А.Батцэцэг нар Дели хотноо тивийн АШТ-д үзүүрлэв

Энэтхэгийн Шинэ Дели хотноо үргэлжилж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн 2020 оны АШТ-ий эхний өдөр Налайх дүүргийн харъяат, ОУХМ Мөнхболдын Дөлгөөн эмэгтэйчүүдийн 55 кг-д мөнгөн медалиар Монголын багийн амжилтын салхийг хагалав.Тэрбээр хэсгийн эхний барилдаанд Казахстаны Марина Зуевад 8:11-ээр ялагдсан ч удаах барилдаанд БНСУ-ын Ким Жин Хи, хагас шигшээд 2019 оны Японы аварга Кана Хигашикаваг тус бүр цэвэр ялсан. Алтан медалийн төлөөх барилдаанд эзэн орны Пинкитэй хүч үзэж 1:2-оор ялагдав. М.Дөлгөөн өнгөрсөн жил БНХАУ-ын Шианьд болсон тивийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн бөгөөд ийнхүү Делид амжилтаа ахиулж үзүүрлэв.
Харин чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, залуучуудын дэлхийн болон Азийн аварга, “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг 59 кг-д мөнгөн медаль хүртэв. Түүний хувьд сүүлийн гурван жил дараалан тивээсээ медаль /2018 онд Бишкект хүрэл, 2019 онд Шианьд мөнгөн медаль хүртсэнзүүж байна. А.Батцэцэг хэсгийн барилдаанд Узбекстаны Гульнора Тошпулатоваг 10:0-ээр, БНСУ-ын Квон Юн Жинийг 8:2-оор, Японы Кон Юүмиг цэвэр, хагас шигшээд Казахстаны Мадине Бакбергеноваг 5:1-ээр тус тус ялсан. Алтан медалийн төлөөх барилдаанд 2017 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт эзэн орны Сарита Морд 2:3-аар ялагдсан юм.
Эмэгтэйчүүдийн 68 кг-д таван бөх тойргоор барилдснаас залуучуудын ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа хоёр ялж, хоёр ялагдснаар хүрэл медаль хүртэв. Ази тивийн АШТ-д анх удаа зодоглосон тэрбээр өнгөрсөн жилийн залуучуудын дэлхийн аварга Японы Нарүха Мацүюки, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, эзэн орны Дивья Какранд ялагдсан ч Узбекстаны Азода Эсбергенова, Казахстаны Албина Каиржелдинова нарыг цэвэр ялж тивийн аваргаас ийнхүү медаль зүүлээ.
Энэ өдөр хүч үзсэн Монголын 5 бөхөөс хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, хоёр нь хүрэл медалийн төлөөх барилдаанд дийлдэв. 50 кг-д Б.Мөнхнар Узбекстаны Даулетбик Якшимуратовад 3:8-аар, 76 кг-д Г.Ариунжаргал "Рио-2016" олимпын наадмын хүрэл медальт Казахстаны Эльмира Сыздыковад цэвэр ялагдсан.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

learning.culpraj.org
mock.deeper.org.in
trymasak.my
telekom.com.my
journal.inforakyat.my
journal.expat.com.my
journal.banglacyber.com
journal.huree.mn
ejournal.wiproconsumercare.com
ejournal.gcstore.ma
ejournal.santoorscholarships.com
journals.pradipverma.com
journals.santoorstayyoung.com
ejournal.thebetterbath.in
ejournals.enchanteur.in
ejournal.ubtraffic.mn
journals.costuless.com.ph
e-journal.balarammullick.com
e-journal.edchart.com
e-journals.snvpharmacycollege.com
ejournal.kiff.in
journal.diycart.in
ejournal.rspindia.net
journals.hmgstones.com
journal.sdmcds.org
ejournal.asusshowroominchennai.com
ejournals.perfectpdfeditor.com
ejournal.thesage.co.in
journal.pilirestaurant.com
e-journal.emausamhau.com
ejournals.mightymagpie.in
journals.shrichyawanayurved.com
journals.jimsh.org
ejournal.homerevise.co.in
toto macau
slot gacor
viral88
winstrike69
data hk
gojekpot