Мария Шарапова зодог тайллаа
ОХУ-ын теннисчин Мария Шарапова их спортын замналаа өндөрлөж байгаа тухай гэж Vanity Fair сэтгүүл мэдээлэв.
Их дуулгын тэмцээний таван удаагийн аварга 32 настай тамирчин бүсгүй сэтгүүлийн шинэ дугаарт ярилцлага өгөхдөө энэ тухайгаа зарлажээ. Шарапова одоогоор WTA-ийн чансааны 373-рт бичигдэж байгаа юм. Энэ оны нэгдүгээр сард болсон Австралийн нээлттэй тэмцээний эхэнд Хорватийн Донна Векичэд ялагдсан. Дараа нь эрүүл мэндийн шалтгаанаар Санкт-Петербургт болох тэмцээнийг алгассан аж.
Мария Шарапова 2004 онд Уимблдон, 2006 онд US Open тэмцээн, 2008 онд Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлж байв. Үүнээс гадна 2012, 2014 онуудад Францын их дуулга тэмцээнд тэргүүлж байв.