Жүдогийн шигшээ баг БНХАУ-ыг зорилоо



Монголын жүдогийн шигшээ багийнхан дэлхийн мастеруудын тэмцээнд хурд хүчээ сорихоор БНХАУ-ыг зорилоо. Тус улсын Чиндао хотод энэ сарын 12-14-нд болох тэмцээнд дэлхийд чансаагаараа эхний 32-т эрэмбэлэгдэж буй жин тус бүрийн шилдгүүд зодоглоно. 66 орны 450 гаруй бөх барилдах уг тэмцээнд манай улсаас 20 жүдоч хүч үзнэ. Тэдний дунд дэлхийн аваргын алт, хүрэл медальт Саид Моллаи багтаж байна. 81 кг-ын жинд барилддаг тэрбээр Монгол Улсын нэрийн өмнөөс анхны тэмцээнд оролцох гэж буй нь энэ юм. Түүнээс гадна тэмцээний 60 кг-ын жинд Гавьяат тамирчин Д.Амартүвшин’ Г.Болдбаатар, 66 кг-д Ё.Басхүү нар барилдана. Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Гавьяат тамирчин Г.Одбаяр, олон улсын хэмжээний мастер Ц.Цогтбаатар нар дэвжээнд гарахаар болжээ. Дэлхийн мастеруудын 81 кг-ын жинд Саид Моллаигаас гадна олон улсын хэмжээний мастер О.Ууганбаяр, Н.Дагвасүрэн нар барилдана.
Тэмцээний үнэмлэхүй жинд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, олон улсын хэмжээний мастер Ө.Дүүрэнбаяр нар зодоглохоор хилийн дээс алхсан байна. Монгол түмнийхээ итгэлийг алдаж байгаагүй Гавьяат тамирчин М.Уранцэцэг тэмцээний 48 кг-ын жинд барилдана.
Түүнчлэн 57 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа Чиндаогийн дэвжээнд зодоглохоо мэдүүлжээ. Өнгөрсөн оны дэлхцйн мастеруудын тэмцээнд барилдсан манай тамирчдаас Л.Отгонбаатар мөнгө, Д.Амартүвшин, Д.Алтансүх нар хүрэл медаль хүртэж байсан юм.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
скачать dle 12.0

Холбоотой мэдээ