Нүүрс, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 15 хүртэл хойшлуулав

УОК-ын энэ сарын 26-ны хуралдаанаар гуравдугаар сарын 2-ноос эхлэх байсан нүүрс, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 15 хүртэл хойшлууллаа.
Монголын хилээс 100 гаруй км-ийн цаана шинэ коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой Гашуунсухайт, Шивээ хүрэн, Бичигт, Булган боомтоор хоёрдугаар сарын 10-наас гуравдугаар сарын 2-ныг хүртэл түүхий эд экспортлохыг хориглоод байсан юм. Экспортыг эхлүүлэх хугацааг сунгасныг УОК-ын дарга Ө.Энхтүвшин: "Тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2-ноос эхлүүлэх нөхцөл боломж хангагдаагүй гэж үзсэн" хэмээн тайлбарлав.
БНХАУ-ын ӨМӨЗО-д өнөөдрийн байдлаар, халдварт өвчний 37 тохиолдол бүртгэгдсэн бол нас барсан хүн байхгүй, харин эдгэрсэн хүний тоо өндөр байна. Тодруулбал, Богд суманд 6 тохиолдлоос 5 нь эдгэрсэн, Ордос хотод 11 тохиолдлоос 9 нь эдгэрсэн, Шилийн гол аймагт 9 тохиолдлоос 2 нь эдгэрсэн үзүүлэлттэй байгаа юм.
Хамгийн сүүлийн мэдээгээр БНХАУ-д коронавирус /COVID-19/-ний 78 499 тохиолдол бүртгэгдсэнээс 2747 хүн нас барж, 32 544 хүн эдгэрсэн бол 8346 хүний биеийн байдал хүнд байна. 
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

learning.culpraj.org
mock.deeper.org.in
trymasak.my
telekom.com.my
journal.inforakyat.my
journal.expat.com.my
ejournal.gcstore.ma
ejournal.thebetterbath.in
journals.costuless.com.ph
ejournal.kiff.in
journal.diycart.in
journal.sdmcds.org
ejournals.perfectpdfeditor.com
journal.pilirestaurant.com
e-journal.emausamhau.com
ejournals.mightymagpie.in
journals.shrichyawanayurved.com
toto macau
paito hk
slot gacor
viral88
winstrike69
data hk
gojekpot