Маргаашнаас эхлэн теле хичээлүүдийг давтан хүргэнэ

Хорио цээрийн дэглэмийг сунгасантай холбогдуулан цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад зориулсан теле хичээлийг үргэлжлүүлэн зохион байгуулахаар болсон байна.
Ингэхдээ маргаашнаас буюу гуравдугаар сарын 03-06-ны хооронд өмнөх долоо хоногуудад хүргэсэн теле хичээлүүдийг давтан хүргэх юм. Учир нь энэ хугацаанд суралцагсдад зориулсан шинэ агуулгаар шинэ хичээлийг боловсруулан, теле хэлбэрээр бэлтгэх юм байна. Тухайлбал, гуравдугаар сарын 09-нөөс ЭЕШ-д бэлдэгчдэд зориулсан теле хичээлийг шинээр бэлтгэн хүргэхээр болжээ.
2020.03.03-2020.03.06-ны өдрүүдэд 2020 оны 02 сарын 03-наас 14-ний хооронд заасан 2 долоо хоногийн теле хичээлийг давтан хүргэх болно.
2020.03.09-2020.03.20 хүртэл ажлын өдрүүдэд СӨБ, ЕБС-ийн суралцагчдад зориулсан шинэ хичээлүүдийг тогтсон цагийн хуваарийн дагуу хүргэх болно.
2020.03.23-2020.03.27-ны өдрүүдэд өмнөх хичээлүүдээ бататгах хичээлийг хүргэнэ.
2020.03.09-нөөс эхлэн элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэгчдэд зориулсан теле хичээлийг шинээр бэлтгэн хүргэхээр төлөвлөж байна.
2020.03.09-нөөс Насан туршийн боловсролын үндэсний төвөөс эцэг эх асран хамгаалагчдад зориулсан теле сургалтыг “Стар” телевизтэй хамтран зохион байгуулна.
Хөл хорио тогтоосон энэ үед гэртээ байх хугацаандаа номтой нөхөрлөн, илүү сайн суралцахыг хичээхийг БСШУЯ-наас уриалж байв.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ