Халдвар тархсан сүмийг үндэслэгч уучлалт гуйжээ

БНСУ-д “COVID-19” коронавирусээр халдварласан хүний тоо огцом нэмэгдээд байгаа энэ үедтус улсын “Шинчонжи” шашны бүлгийн удирдагч Ли Ман Хи олноос уучлалт гуйжээ. Энэ тухай тэрбээр даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
“Та бүхнээс чин сэтгэлээсээ хүлцэл өчиж байна. Би өвдөг сөгдөн, хүлцэл өчихөд бэлэн байна” хэмээн тэрбээр хэлсэн байна. Түүнчлэн халдварт өвчинтэй тэмцэхийн тулд чадах бүхний хийж буй эрх баригчидтай хамтран ажиллаж байгаагаа тэрбээр мэдэгджээ. 
Сөүл хотын эрх баригчид Ли Ман Хи болон Шинчонжи сүмийн өөр 11 удирдагчийн эсрэг прокурорын газар гомдол мэдүүлсэн тухай өмнө нь “Би-би-си” телевиз мэдээлсэн юм. Тэднийг хүний аминд хүрсэн, хор хөнөөл учруулсан, халдварт өвчний тархалтад хяналт тавих хуулийг зөрчсөн хэмээн буруутгаж байгаа аж. 
Улсын төвд коронавирусний халдварыг тараасан гол хүмүүс нь "Шинчонжи" шашны байгууллагын гишүүд байсан юм хэмээн БНСУ-н эрх баригчид үзэж байгаа юм.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ