Шинчонжи сүмийн удирдагчдыг шалгаж эхэллээ

Сүмийг үндэслэгч И Ман Хы болон бусад 11 хүнд хэрэг үүсгээд байгааг прокурорын газраас мэдээллээ.
Тус улсад өнөөг хүртэл CoVid19 вирусийн 3 730 тохиолдол бүртгэгдэж, 21 хүн нас баржээ. Бүх халдварын талаас илүү хувь нь Шинчонжи сүмийн гишүүд болон сүмийн хүрээллээс халдвар авсан хүмүүс байгаа юм.